Хятадын Дуньхуан хотод Монголын говиос үүдэлтэй элсэн шуурга дэгджээ

Үйл явдал

Хятадын баруун хойд нутгаар цаг агаарын онц үзэгдэл нүүрлэжээ. Энд элсэн болон шороон шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдсан байна. 

Хятадын баруун хойд хэсэгт байрлах Ганьсу мужийн нутаг, мөн Хятадын төвийн нутгаар элсэн болон шороон шуурга дэгджээ. Дуньхуан хотод бараг 100-аад метр өндөр шороон хана босч, хотыг бараг бүхэлд нь нөмрөн авчээ. Дуньхуан хот нь Говийн цөлөрхөг газар нутагтай ойр байрлалтай учраас элсэн болон шороон шуурга, байгалийн онц үзэгдэл нүүрлэх нь элбэг тохиолддог байна. Шороон шуурганы улмаас хаа сайгүй үзэгдэх орчин хязгаарлагдаж, томоохон авто замуудыг аюулгүйн үүднээс хаажээ.