Энэтхэгийн талбайн хоккейн баг Олимпын хүрэл медалиа эмнэлгийн ажилтнуудад зориуллаа

Спорт

Токио-2020 наадмаас Энэтхэгийн шигшээ баг эрэгтэйчүүдийн талбайн хоккейн төрөлд хүрэл медаль хүртэж эх орондоо ялалтын баяраа тэмдэглэж байна. Багийн ахлагч Манприт Сингх хүрэл медалиа Ковид-19 цар тахлын тэргүүн эгнээнд ажиллаж буй эмнэлгийн ажилтнуудад зориулж байна гэжээ.

Пүрэв гарагт хүрэл медалийн төлөөх тэмцээн Энэтхэг, Германы хооронд өрнөж, 5-4 гэсэн онооны харьцаагаар Энэтхэгийн талд ялалтаар өндөрлөсөн. Тэмцээний эхэн үед Германы баг давамгайлж байсан ч сүүлийн 15 минутад нэг оноогоор тэргүүлжээ. Хаалгач Паратту Равиндран Срижеш Германы торгуулийн цохилтыг хамгаалж чадснаар хожлын агшныг авчирсан байна.

Энэтхэгийн энэ удаагийн ялалт нь энэ төрөлд 41 жилийн дараа авч буй медаль юм. Хамгийн сүүлд 1980 оны Москвагийн олимпын наадамд алтан медаль хүртэж байсан. 

Энэтхэг Токиогийн олимпоос таван медаль хүртээд байгаа, эрэгтэйчүүдийн талбайн хоккей нь Олимпын түүхэндээ 12 медаль өвөртөллөө. 

Багийн ахлагч Сингх

"Ялсандаа хэлэх үг олдохгүй байна. Яг одоо юу хэлэхээ мэдэхгүй байна. Бид шаргуу ажилласан. Сүүлийн 15 сар бидэнд мөн хэцүү байсан. Бангалорт бидний зарим нь ковид туссан. Энэ медалиа олон хүний амь насыг аварсан эмч нар, тэргүүн шугамын эрүүл мэндийн ажилтнуудад зориулахыг хүсч байна."

гэжээ.