Франц Улс цар тахлын “ногоон паспорт” нэвтрүүллээ

Үйл явдал

Францад 8/9 буюу даваа гарагаас эхлэн олон нийтийн газрууд, үйлчилгээний байгууллагуудад иргэдээс цар тахлын вакцины “ногоон паспорт” буюу эрүүл мэндийн гэрчилгээ үзүүлэн үйлчлүүлэхийг шаардаж эхэлжээ. Францын иргэд төр засгаас авч байгаа цар тахлын үеийн энэхүү сэрэмжлүүлэг арга хэмжээг иргэдийн эрх чөлөөг боомилсон алхам хэмээн эсэргүүцэж байгаа юм.

Францад даваа гарагаас эхлэн зоогийн газар, кафе, кино театр, цэнгэлдэх хүрээлэн, мөн нийтийн тээврийн хэрэгслүүд, нисэх онгоцны буудал болоод галт тэргээр зорчиход эрүүл мэндийн гэрчилгээ шаардаж эхэлжээ. Ингэхдээ энэхүү гэрчилгээг QR кодтой олгож байгаа учраас ямарваа газраар үйлчлүүлэхдээ вакцины паспортаа уншуулан, вакцинжуулалтад хамрагдсан, цар тахлын шинжилгээний хариу сөрөг гарсан, мөн коронавирусний халдвараар өвдөөд эдгэрсэн гэдгээ нотлох ёстой болж байна.

Тэгвэл эрүүл мэндийн шалтгаанаар вакцин хийлгүүлэх боломжгүй иргэдэд энэ улсын ЭМЯ эмч нараас өөр төрлийн гэрчилгээ олгохоор тогтжээ.