Бамбай хоншоорт хорт могой орон сууцны тоглоомын талбайгаас олдсон байна

Нийгэм

Өнөөдөр 13:00 цагийн орчимд Хотын А бүс болох Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах нэгэн орон сууцны тоглоомын талбайгаас бамбай хоншоорт могой олдсон байна.

Өнгөрсөн долоо хоногт Туул голд сэлж байсан иргэн голын эрэг дээр бамбай хоншоорт хорт могойд хатгуулсны улмаас нас барсан.

Нийслэлийн суурин бүсэд хоёр төрлийн могой орж ирэх нь их байгааг албаны хүн сануулсан. Үерийн ус болоод машинаар дамжин орж ирж байгаа тул иргэд анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна!