Өчигдөр дэлгүүр орохоор гарсан 7 болон 10 настай хоёр охин сураггүй болоод байна

Эрх зүй

СХД-ийн 36-р хороонд байрлалтай Улаан чулуутын эцэст амьдардаг бага насны хоёр охин өчигдөр орой хүнсний дэлгүүр орохоор гараад одоог хүртэл олдоогүй байна.

Дүүргийн цагдаагийг хэлтэс, гэр бүлийн хамтаар эрэн хайж байна. Хамгийн сүүлд Москва хороолол орчимд байрлах Номин дэлгүүрийн ойролцоо харсан гэх мэдээлэл ирсэн ч охид олдоогүй байгаа юм.

Тиймээс бага насны хоёр охиныг харсан үзсэн хүмүүс 86220121, 99043319, 102 дугааруудад холбогдохыг хүслээ.