Нийгэм

Хямдрал нэртэйгээр иргэдийг хуурдаг, хохироосон асуудал өнгөрсөн хоногуудад олон гарчээ. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас ч шалгалтын ажлаа эхлүүлсэн байна. Хямдрал нэрийн дор хуурамч худалдаа зохион байгуулсан бол хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авна гэдгийг хуулийн байгууллагаас санууллаа. 

Худалдаа үйлчилгээний газрууд хямдрал зохион байгуулах болсон. Энэхүү хямдралын үйл ажиллагаа Хэрэглэгчийн эрхийг хамгаалах хууль болон холбогдох хууль тогтоомжийн дагуу хийгдэх ёстой юм байна. Өнгөрсөн онд шинэ жил, цагаан сарын хямдралтай холбоотойгоор бид тодорхой хяналт, шалгалт хийж зөрчлийг арилгуулахаар ажиллажээ. Харин одоо зөрчил гаргасны дараа аж ахуйн нэгжийг торгох гэхээс илүү урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа шаардлагатай байгааг албаны хүн хэлж байна. Тухайн бараа, бүтээгдэхүүнээ хямдарсан гэж зах зээлийн ердийн үнээр зарж, иргэд хэрэглэгчдийг хохироож, хууль бус үйл ажиллагаа зохион байгуулсан аж ахуйн нэгжийг Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу 5.0 сая төгрөгөөр торгодог юм байна.

Тухайн аж ахуйн нэгж ямар нэг байдлаар зөрчил дутагдал гаргасан бол жижиг гэлтгүй холбогдох хуулийн дагуу хариуцлага оногдуулах учраас хуулийн хэрэгжилтээ хангаж ажиллахыг анхааруулжээ. Мөн хямдарсан бараанд НӨАТ олгохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Хэрвээ худалдаа үйлчилгээ авч л байгаа бол холбогдох журмын дагуу НӨАТ-ын баримтаа авах л ёстой" гэв.