Нийгэм

Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан төрийн бус байгууллагаас 21 аймагт 80 кейс дээр мониторинг судалгаа хийж, үнэлэлт дүгнэлт өгчээ. Мониторингийн үр дүнд төрийн бүх шатны байгууллагуудад авлигын орчин үүссэн гэж үзсэн байна. Ганцхан  жишээ дурьдахад сум хөгжүүлэх сангийн зээл эзэндээ хүрч чаддаггүй орон нутгийн удирдлага, түүний эргэн тойрны ойр дотны хүрээлэлд тараагддаг тухай ярьж байна

Авлигатай холбоотой ганцхан жишээ дурьдахад сум хөгжүүлэх сангийн зээл эзэндээ хүрч чаддаггүй орон нутгийн удирдлага, түүний эргэн тойрны ойр дотны хүрээлэлд тараагддаг тухай ярьж байна. Бүтээн байгуулалт хийх хүсэл сонирхолтой нэгэнд олдоггүй бодит жишээ орон нутагт түлхүү гарч байгааг хэллээ. Түүнчлэн аливаа нэгэн авлигын эсрэг олон нийтийн хяналт дутмаг байгаад шүүмжлэлтэй хандаж байна гэв.  Тиймээс авлигын орчинг хумих, авлигатай тэмцэх чиглэлд эмэгтэйчүүд нэгдэж, нөлөөллийг хэлбэрээр дамжуулан өрх гэрээсээ эхлэн, улс төрийн индэр хүртэр авлигатай тэмцэхээр болжээ.

Авлига нь  хяналтын тогтолцоо думтаг хөдөө орон нутгийн төрийн байгууллагуудад цэцэглэж, хариуцлагагүй байдал газар авч байгааг 21 аймгийн төлөөл болж ирсэн эмэгтэйчүүд хөндлөө.

Либерал эмэгтэйчүүдийн оюуны сан төрийн бус байгууллагаас өнөөдөр 21 аймгийн төлөөлийг оролцуулсан "Авлигагүй нийгмийн төлөөх эмэгтэйчүүдийн нөлөө" сэдвээр бүтэн өдөр хэлэлцэж, хэлэлцүүлгээс гарсан шийдлийг орон нутагтаа хэрэгжүүлж, авлигын орчинг олон нийтийн хяналттай болгох чиглэлд ажиллахаар боллоо.