Нийгэм

Зудын аюулаас сэрэмжлүүлэх зорилгоор судлаачид зудын эрсдлийг урьдчилан тооцоолж, ард иргэдэд мэдээлж эхэлсэн. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд зудын эрсдлийг эртнээс сэрэмжлүүлэх зураглал дээр суурилж, эрсдэл өндөр нутгуудад эртнээс бэлтгэл, менежмент хийж, зудын хохирлыг бууруулахад арга хэмжээ авсаар иржээ.

Энэ ажлын хүрээнд сүүлийн 3 жил монгол орны хмжээнд малын хоргодол багасахад чухал үр дүнтэй байсныг судлаачид ярьж байна. Зудын талаарх мэдлэг солилцох олон улсын чуулга гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ жил нийт нутгийн 30 орчим хувьд зуд болох эрсдэлтэйг мэргэжилтнүүд ярьж байна.

Өгөөжтэй хурал болж байгааг мэргэжилтнүүд ярьж байна. Шинэ, дэвшилтэт техник технологид суурилсан гамшигтай тэмцэх арга ажиллагааг илүү үр дүнтэйгээр нэвтрүүлэх талаар хэлэлцэж, мэдлэг, туршлага солилцож байна.