”Би өөрийнхөө” дуу зохиогч, дуучин хоёртоо сард 7 саяын ашиг өгдөг

Нийгэм

"Өсгөж уруудаж хааяа бүдэрч хүний амьдрал, өөрт оногдсон тавилангаар өөдрөг амьдарна аа, би өөрийнхөөрөө."

Энэ мөрүүдийг уншихад бараг л ая нь сонсогдож байна уу?

Залуу дуучин Баяндалайн дуулснаар хүн бүрийн амандаа аялах дуртай болсон энэ дуу эзэндээ хамгийн их ашиг орлогыг авчирдаг гэнэ шүү..

Энгийн үг, аятай энэ дууг сүүлийн үед хүмүүv хамгийн их дуулах дуртай болсон гэнэ.

Магадгүй та хэн нэгэн рүү залгахад дуудлаган дээр нь энэ дуу эгшиглэж байсан байх.

Тэгвэл ”Би өөрийнхөөрөө” дуу үүрэн телефоны “Hi Tone” дуудлагад хамгийн олон хүн ашиглаж, сард дуучин болон зохиогчдоо 7 сая төгрөгийн ашиг хүртдэг гэнэ шүү...

Мэдээж энэ мөнгө үүрэн телефоны оператор компаниудаас орж ирдэг гэнэ.

Дашрамд сонирхуулахад дууны үг аяыг Монгол Улсын гавьяат жүжигчин Мягмарын Бямбажав бичиж, ая данг нь тааруулсан гэнэ лээ.