Нийгэм

Ойрын өдрүүдэд Нийслэлийн ногоон бүсэд баавгай үзэгдсэн талаар албаныхан мэдээлж байна. Тодруулбал, хүрэн баавгай хоёр өдөр дараалан Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр - Гачууртын Шар хоолой орчмоор орж ирсэн байна. Тиймээс амралтын өдрүүдээр хотын ойгоор аялал зугаалга хийхгүй байхыг Нийслэлийн байгал орчны газраас иргэдэд анхааруулж байна. Одоогоор мэргэжилтнүүд баавгайг барихаар өгөөш тавин ажиллаж байна.