Вакцин хийлгээгүй бага насны хүүхдүүдийг томуугийн дархлаажуулалтад хамруулна

Үйл явдал

Монгол Улсын Засгийн газар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан БНСУ-аас 360 мянган тун томуугийн вакцин худалдан авсан байна. 

Вакциныг өнөөдөр хүлээн авч ковид-19-ийн эсрэг вакцинд хамрагдаагүй бага насны хүүхдүүдийг түлхүү дархлаажуулахаар төлөвлөсөн байна.

Дархлаажуулалтын ажлыг хэрхэн зохион байгуулах талаар ЭМЯ-наас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх юм.