Нийгэм

Цагдаа, дотоодын цэргийн байгууллагын соён гэгээрүүлэх ажлын төлөвлөгөө, “Зөв хэвшил, хандлага-II” аяны хүрээнд Цагдаагийн ерөнхий газрын Автобаазын ашиглалтын хэлтсийн цагдаа жолооч болон бусад алба хаагчид Нийслэлийн хот тохижилтын газрын ажилчидтай хамтран 2019 оны 12 дугаар сарын 13 өглөөний 06:30 минутаас 07:40 минутын хооронд Баянгол дүүргийн 3 хороо, дунд голын авто замын зорчих хэсгийн цасыг цэвэрлэж, эерэг зөв хандлагыг төлөвшүүлэх, нөлөөллийн арга хэмжээг зохион байгууллаа.

Эх сурвалж: ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төв