Нийгэм

Нийслэлд сайжруулсан шахмал түлшний хэрэглээнд шилжсэн. Гэвч нийслэлд түүхий нүүрс нэвтрүүлсэн, хэрэглэсэн асуудал гарсаар байгааг онцоллоо. Нийслэлийн онцгой комисс цагдаагийн байгууллагатай хамтран хяналт шалгалтын ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд эрчимжүүлжээ. Мөн үзэгдэх орчинд хязгаарлагдах хэмжээнд утаатай байсан хэсгүүдэд тандалт хийсэн байна. Өнгөрсөн жилтэй харьцуулбал утаа 40 хувиар буурсан гэдгийг онцоллоо.

Нийслэлийн 15 цэгт агаарын бохирдлын түвшинг тогтоон, хяналт тавин ажиллаж байгаа. Өнгөрсөн онтой харьцуулахад үзэгдэх орчныг хязгаарлах хорт бодиссын хэмжээ буурсан гэсэн мэдээллийг Цаг уур орчны шинжилгээний газраас өглөө. Тухайлбал ПМ 2.5 тоосонцор 42, ПМ10 тоосонцор 43 хувиар тус тус буурчээ. Харин Хүхэрлэг хий өнгөрсөн онтой ижил түвшинд байгаа. Гэхдээ хүн амын эрүүл мэндэд ноцтой нөлөө үзүүлэх түвшинд хүрээгүй байгаа гэдгийг хэлсэн юм.

Сайжруулсан шахмал түлшний түгээлттэй холбоотой гомдол санал өнгөрөгч долоо хоногт нийслэлийн тусгай дугаарын утсанд нилээдгүй ирсэн. Эдгээр саналуудыг хүлээн авч шийдвэрлэсэн, борлуулалт хэвийн явагдаж байгаа гэдгийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ. Үүнээс гадна Улаанбаатар хот руу нэвтрэх постуудад хийгдэж байгаа болон түүхий нүүрсний хэрэглээтэй холбоотой хяналт шалгалт үргэлжилж байна. Шалгалтын хүрээнд өнгөрөгч өдрүүдэд Улаанбаатар хотруу зөвшөөрөлгүй нэвтрүүлэх гэж байсан 70 тонн нүүрсийг хураан авсан бол түүхий нүүрс хэрэглэж байсан 3 тохиолдлыг илрүүлжээ.

Сайжруулсан шахмал түлшний хэрэглээтэй холбоотойгоор хөдөлгөөнт эргүүлийг гаргаж ажлуулж байгаа. Ингэснээр хүнд хэлбэрээр хордож, эмнэлэгт хүргэгдэх тохиолдол арилжээ.

 ФЭЙСБҮҮК ШУУД