“Хилчин” хотхон орчимд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэхээр боллоо

Нийгэм

Гэр хорооллын айл, өрхүүд нэгдэн амьдрах орчноо сайжруулах зорилгоор газраа чөлөөлж дахин төлөвлөлтийн төсөлд хамрагдах, дэд бүтэц бүхий амины орон сууцны хотхон байгуулах зохион байгуулалтад орох хүсэлт ирүүлбэл Нийслэлийн ИТХ-аас дэмжлэг үзүүлж, Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан тохирох төслийг хэрэгжүүлж байгаа.

Тэгвэл энэ төсөлд Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, “Хилчин” хотхон орчмын 144 өрх нэгдэн, гэр хорооллын дахин төлөвлөлтийн  төсөлд хамрагдах хүсэлт ирүүлснийг өнөөдөр Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчид хэлэлцэн, төсөл хэрэгжүүлэх байршлаар баталлаа.  Дээрх байршилд 12.7 га, 180 нэгж талбар хамрагдаж байгаа. Тухайн байршилд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлснээр яндангийн тоо цөөрч, 168 өрхийн 610 хүн эрүүл, таатай орчинд амьдрах нөхцөл бүрдэж байгаа ач холбогдолтой.