357 иргэн эмнэлэгт хэвтэх хүсэлт гаргасны 245-ыг хэвтүүлжээ

Ковид-19 /дотоод/

Эрүүл мэндийн сайдын 2021 оны 09 дүгээр сарын 24-ны А/595 дугаар тушаалаар КОВИД-19 цар тахлын үеийн эмнэлгийн орны зохицуулалт хийх ажлыг хэсгийг байгуулсан.

Тус ажлын хэсэг нь өвчтөнийг эмнэлзүйн эрэмбийн дагуу эмнэлэгт хэвтүүлэх, эмнэлэг хооронд шилжүүлэх, орны ачааллыг зохистой хуваарилах, орны зохион байгуулалтыг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллах юм. Есдүгээр сарын 30-нд нийслэлийн хэмжээнд дүүргүүдийн тандалтын багт 357 иргэн хэвтэх хүсэлт гаргажээ. Түүнээс тандалтын багийн үзлэг, оношлогоон дээр үндэслэн 23 эмнэлгийн 245 сул оронд хэвтэх нэн шаардлагатай маш хүнд, хүнд, хүндэвтэр иргэнийг хуваарилан тусламж үйлчилгээ үзүүлсэн байна. Түүнчлэн яаралтай тусламж шаардлагатай иргэдийг хүлээн авах сул орны нөөцийг бүрдүүлэн ажиллаж байна гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.