Гал түймрийн улмаас нэг том хүн, нэг хүүхэд нас баржээ

Нийгэм

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороонд гэр шатаж байна гэсэн дуудлага 10.12-ны өдрийн 05:18 цагт ОБЕГ-т ирсэн байна.

Тус дүүргийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 05:19 цагт гарч, 6 км зам туулан 05:25 цагт очиход иргэн С-ийн 5 ханатай гэр, 2х2 метрийн хэмжээтэй амбаар бүрэн шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан байна. Энэ гал түймэрт иргэн С /25 настай, эрэгтэй/-гийн нүүр, хүзүү, гар, хөлийн хэсэг, Х /3 сартай, эрэгтэй/-гийн нүүр, гарын хэсэг түлэгдэж гэмтэн, иргэн Х /23 настай, эмэгтэй/, Е /3 настай, эрэгтэй/ нар өртөж нас баржээ. Иймд ОБЕГ-аас гал түймрийн аюул ослоос сэрэмжтэй байж, цахилгааны, галлагааны аюулгүй байдлаа бүрэн хангахыг санууллаа.