Нийгэм

БНЭУ-ын сайд нарын танхим Монгол Улстай 2019 оны 9-р сарын 20-нд байгуулсан сансрын уудмын судалгааны ажил дээр хамтрах тухай гэрээг хэлэлцэн баталжээ.

Бүгд Найрамдах Энэтхэг улсын Засгийн газрын шийдвэрээр 2006 оноос эхлэн дэлхий даяар Хинди хэлний өдрийг тэмдэглэх болжээ. Өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-ний өдөр Хинди хэлний өдөр тохиолоо. Энэ өдрийн хүрээнд манай улсад суух Энэтхэг улсын Элчин сайдын яамнаас 14 дэх жилдээ тус өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ. Дэлхий даяар түгээмэл тархсан Хинди хэл нь Монгол хэлний өгүүлбэр зүйн бүтэцтэй ойролцоо учраас бусад хэлийг бодвол сурахад илүү хялбар гэж байна.

Нэгдсэн Үндэсний байгууллагад тухайн хэлийг албан ёсоор хүлээн зөвшөөрүүлэх, Хинди хэлийг дэлхийд сурталчлан таниулах зорилгоор энэ өдрийг тэмдэглэх болсон байна. Өнөөдрийн байдлаар дэлхий даяар хагас тэрбум хүн Хинди хэлээр ярьдаг гэсэн тоо бий. Харин манай улсад Хинди хэлийг сонирхон судалдаг, ярьдаг 300 гаруй иргэн байдаг. Энэ тоог нэмэгдүүлэх, Хинди хэлний тухай ойлголтыг түгээн дэлгэрүүлэх чиглэлээр манай улсад суугаа Энэтхэгийн Элчин сайдын яамнаас олон талт үйл ажиллагааг зохион явуулж байна. Үүний нэг бол Хинди хэлний үнэ төлбөргүй сургалт юм. Тус сургалтад үнэ төлбөргүй хамрагддаг гэлээ.