ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.11.10/ Наран ургах, шингэх 7:51-17:21

Зурхай

2021.11.10, ЛХАГВА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 6. ӨВЛИЙН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ГАХАЙ САР.ЕСӨН УЛААН МЭНГЭТЭЙ ХАР НОХОЙ ӨДӨР

Аргын тооллын: 2021.11.10, Лхагва гараг

Наран ургах шингэх: 07.51-17.21

Үс засуулбал: Өнгө зүс сайжирна

Барилдлага: Идэр

Шүтэн барилдлага: Нэр өнгө

Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, үйл буруутгах, ламд золгох зэрэг цагаан зүгийн үйлэнд сайн. Баруун нүд татвал холын сураг сонсох, зүүн нь татвал эд олдох, баруун чих хангинавал ундаа олдох, зүүн чих хангинавал түлэгдэх, нохой уливал үхсэний сураг сонсох, хэрээ дуугарвал нөхөртэй учрах, тагнай загатнавал хувцас олдох, бие татвал эцэг, эхэд муу. Хөл татвал хэрүүл, тэмцэл гарах муу ёр болой.