Ирэх сараас эхлэн урлаг, соёлын үйл ажиллагааг нээнэ

Нийгэм

Вакцин хийлгэснээс тодорхой хугацааны дараагаар дархлааны түвшин буурч байгаа тухай судалгааны үр дүн гарсан тул нэмэлт сэргээх тунг хийж эхэлсэн болохыг албаныхан тодотголоо.

Манай улсын иргэд өндөр хувьтай дархлаажуулалтад хамрагдсан нь цар тахлын үед зарим үйлчилгээгээ нээх боломжтой болсныг онцоллоо. Тодруулбал, арван нэгдүгээр сараас эхлэн урлаг соёлын үйл ажиллагааг 50 хувийн дүүргэлттэй нээхээр боллоо. Ингэхдээ ААН-үүд хариуцлагын гэрээ байгуулна. Одоогийн хийгдэж байгаа хариуцлагын гэрээг шинэчлэхийг Ерөнхий сайд чиглэл өгчээ.