С.Амарсайхан: Файзер вакцинаар 5-11 насны хүүхдүүдээ дархлаажуулна

Засгийн газар

АНУ-д албан ёсны зөвшөөрөлтэйгөөр 5-11 насны хүүхдүүдийг вакцинд хамруулж эхэлсэн байна.

Тиймээс иргэдээ вакцины гуравдугаар тунд хамруулахаас гадна Файзер вакциныг 5-11 насны хүүхдүүдээ хамруулахад ашиглана гэж Монгол Улсын Шадар сайд С. Амарсайхан мэдэгдлээ.

Тэрээр Монгол Улсад татан авсан Файзер, Вероселл вакцины хугацаа дуусах болоогүйг онцолсон юм. Вакцины хангалт муу байгаа учраас олон улсад вакцины хэрэгцээг хангахын тулд гуравдугаар тунд хамруулахгүй байхыг уриалж байгаа ч АНУ, Израил улсууд иргэдээ гуравдугаар тунд хамруулаад эхэлсэн" гэдгийг хэлж байна.