Дэлхийн хамгийн томд тооцогдох аяллын хөлөг онгоц далайд гарчээ

Үйл явдал

Дэлхийн хамгийн томд тооцогдох аяллын хөлөг онгоц далайд гарчээ. “Далайн гайхамшиг” нэртэй хөлөг онгоц Францын Сен-Назер боомтоос Марселийн боомтыг зорин анхны аялалдаа гарсан байна. 

“Далайн гайхамшиг” хөлөг онгоцыг Royal Caribbean International компани эзэмшиж байгаа юм. Эхлээд аяллын хөлгийг Хятадын Шанхайд байнгын байрлалд байрлуулан Ази-Номхон далайн бүсэд аялуулахаар шийдээд байсан ч сүүлд компанийн удирдлага байрлалыг нь өөрчлөн Европ-Америкийн хооронд зорчуулах шийдвэр гаргажээ.

“Далайн гайхамшиг” хөлөг онгоцанхны тив алгассан томоохон аялалдаа ирэх оны 5-р сард гарахаар төлөвлөж байна. “Далайн гайхамшиг” хөлөг онгоц нь 362 метрийн урттай, 6 мянган хүний багтаамжтай юм.