Нийгэм

Засаг дарга нар болон Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад хандан олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээг 2020 оны гуравдугаар сарын 02-ны өдөр хүртэл зохион байгуулахгүй байхыг Хотын захирагч үүрэг болголоо.

Түүнчлэн урьдчилан сэргийлэх гарын авлага, сэрэмжлүүлэг, зөвлөмж мэдээллийг тогтмол хүргэж ажиллах. Томуу, томуу төст өвчний өвчлөл, тархалт болон коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр зохион байгуулалттай арга хэмжээг авч хэрэгжүүлэн, цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг иргэд олон нийтэд тогтмол хүргэх ажлыг эрчимжүүлэх. Үүнтэй холбоотой цаг үеийн мэдээллийг Нийслэлийн онцгой комисс дээд шатны байгууллагад тогтмол хүргэж ажиллах шаардлагатайг дурьдлаа. Мөн нийслэлийн бүх шатны байгууллагын ажилтан, албан хаагчид маск зүүж, гар барихгүй байхыг нэн даруй хэвшүүлэх ажлыг эхлүүлэхээр боллоо.