ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.11.20/ Балжиннямтай өдөр

Зурхай

2021.11.20, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 16. ӨВЛИЙН ТЭРГҮҮН ШАРАГЧИН ГАХАЙ САР. НАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР БИЧ ӨДӨР

Аргын тооллын: 2021.11.20, Бямба гараг

Наран ургах шингэх: 08.06-17.10

Үс засуулбал: Өвчин ирнэ

Барилдлага: Шид

Шүтэн барилдлага: Төрөхүй

Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх үйл бүхнээ сайн болой, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно.