БРАЗИЛ: Сөрөг хүчнийг дэмжигчид эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнүүлжээ

Улс төр

Бразилын нийслэл Бразилиа хотод сөрөг хүчнийг дэмжигчид эсэргүүцлийн жагсаал цуглаан өрнүүлжээ. Тэд нийслэл хотын төв гудамжинд “цуст жагсаал” өрнүүлэн, цар тахлын улмаас амиа алдсан, мөн элдэв гэмт хэрэг халдлагын золиос болсон өнгөт арьст иргэдийн эрхийг хамгаалан жагссан байна. 

Жагсагчид Бразилия хотын төвд “цуст жагсаал” өрнүүлэн, улаан өнгийн шингэн бүхий лонх шидлэн хагалж байжээ. Гэм зэмгүй хүмүүсийн амь насыг билгэдэн улаан өнгийн шингэн зүйл асган эсэргүүцлээ илэрхийлсэн байна.

Жагсаалд оролцогсод “эрх мэдэлтнүүдэд бидний амь нас чухал биш байна, гэвч бид үхэхийг хүсэхгүй байна” гэж хашгирч байжээ. Бразилын иргэд улсынхаа ерөнхийлөгч Жаир Болсонаруг геноцид болон арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлд буруутган, огцрохыг шаардаж байжээ.