Л.Энх-Амгалан: Танхимын сургалтыг энэ сарын 10-наас 2 дугаар сарын 3-ныг хүртэл зогсооно

Нийгэм

Тэрбээр "Сурагчдын нэгдүгээр улирлын амралт 12 дугаар сарын 18-наас эхэлнэ. 12 өдрийн хичээл үлдсэн учраас ирэх долоо хоногтоо танхимаар яваад үлдсэн долоо хоногийн хичээлээ цахимаар явуулаад хичээлээ амраах чиглэл байна. Амралтыг наашлуулахгүй.

Томууны үед хүүхдүүдийн өвчлөл ихсэж байна. Өвчний эрсдэл үүсэхэд хэрхэн зохицуулах талаар шийдлүүд гаргаж ажиллана. Сурагчдын амралт хоёрдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ. Их дээд сургуулиудын хувьд 12 дугаар сарын 6-наас шалгалтууд эхлээд нэгдүгээр сарын 10-ныг хүртэл үргэлжилдэг. 12 дугаар сарын 10 хүртэл оюутнуудын гурав дахь тунгийн дархлаажуулалтыг сургууль дээр нь үргэлжлүүлнэ. Сүүлийн долоо хоногт оюутнуудын дархлаажуулалт идэвхтэй явагдаж байна гэв.