Нийслэлд зөвхөн Евро-5 шатахуун худалдаалж үнийг Евро-2 шатахуунтай ижил байлгах эрхзүйн орчин бий болгоно

Нийгэм

Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 568 мянган автомашин тооцогдож байсан бол энэ оны хоёрдугаар сарын байдлаар 621 мянга болж өсчээ.

Жилдээ 60-70 мянгаар автомашины тоо нэмэгдэхийн хэрээр нийслэлд худалдаалж байгаа шатахуун дэлхийн стандартад нийцэхгүй байгаа нь хорт утаа ялгаруулж буйтай шууд холбоотой гэж үзэж байгаа юм. Тиймээс нийслэлд зөвхөн Евро-5 стандартын шатахуун худалдаалах эрх зүйн орчин бий болгохоор албаныхан төлөвлөжээ. 

Агаар дахь тоосонцор, хорт бодис, бохирдлын хэмжээ буурахгүй байгаа нь автомашины тооноос шууд хамааралтайн дээр стандартад нийцсэн шатахуун хэрэглэдэг болоход онцгой анхаарах ёстойг санууллаа.