Нийгэм

Ковид-19 халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж улсын хэмжээнд аймаг хот, сум хүрэх автозамын хөдөлгөөнийг бүрэн хаагаад байна. Харин сошиал орчинд иргэд нууцаар явах, аль нэг постоор нэвтрэх гэсэн оролдлого их байгаа талаар иргэд бичжээ. Харин энэ бол ташаа мэдээлэл. Автозамын постууд дээр ямар нэг хүндрэл гараагүй, иргэд ч Улсын онцгой комиссоос гаргасан дүрэм журмыг сайтар дагаж асуудал үүсгэхгүй байгааг онцоллоо. 

2-р сарын 23-ны 08:00 цагаас 2-р сарын 27-ны 08:00 хүртэл улсын хэмжээнд авто замын хөдөлгөөнийг хязгаарласан. Энэ хүрээнд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоо бүрт алба хаагчид ажиллаж байна. Цагдаа, Онцгой байдал, Мэргэжлийн хяналт, Эмнэлгийн байгууллагын алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм. Тэд 24 цагаар ээлжлэн үүрэг гүйцэтгэж байна. Нөхцөл байдал хэвийн, амгалан тайван. Хэрэг зөрчил гараагүй, халдварын сэжигтэй тохиолдол илрээгүйг албаныхан ярьж байна. Хамгийн гол нь иргэд, олон нийт ухамсартай, хариуцлагатай, хүлээцтэй байгаа нь бидний ажилд тус, дэмж болж байна хэмээн тэд ярилаа.