Нийгэм

Нийтийн тээврийн үйлчилгээг төрийн алба хаагчид, үйлдвэр, үйлчилгээний болон төр хувийн хэвшлийн байгууллагын үйл ажиллагаанд саад болохгүй байхаар зохицуулах шийдвэрийг Нийслэлийн онцгой комисс гаргалаа. Тодруулбал гуравдугаар сарын 3-ны өглөөний 7 цаг хүртэл зөвхөн өглөө оройдоо цөөн тооны автобус иргэдэд үйлчлэнэ. Мөн такси үйлчилгээг ч хязгаарлаж байна. 

Мөн өнөөдөр хуралдсан нийслэлийн онцгой комисс гуравдугаар сарын 30-ныг хүртэл зочид буудлуудын үйл ажиллагааг хянах, дэн буудлуудыг хаах, шөнийн цэнгээний газар, караоке, фитнесс, спорт заал, бүжиг, усан спорт, иогийн төвүүд, саун, билиард, PC тоглоомын газруудыг хаахаар боллоо. Гэхдээ кафе болон ресторанууд 22 цаг хүртэл ажиллах юм. Нийслэлийн онцгой комиссын шийдвэрийн дагуу агаар салхинд гарч буй иргэдийн хөдөлгөөнийг ч мөн адил хязгаарлалаа. Учир нь иргэд агаар салхинд гарч буй нэрийдлээр бөөгнөрөл үүсгэх, амны хаалтгүй байх зэрэг зөрчил гаргаж байгаа учраас цанын баазуудын үйл ажиллагааг зогсоохоор боллоо. Мөн иргэд хувиараа гулгаж, агаарлаж байгаа тохиолдолд хууль хяналтын байгууллагын алба хаагчид хяналт тавьж эргүүл хийх юм байна. Улаанбаатар хотын иргэншилтэй ч хөл хорионоос өмнө хөдөө орон нутгийг зорьсон иргэд гуравдугаар сарын 3-ны өглөө 7 цаг хүртэл Улаанбаатар хот руу орох боломжгүй болж байна. гэхдээ хүндэтгэх шалтгаан буюу ажил явдал гарсан тохиолдолд товчоогоор нэвтрүүлэх юм байна. мөн түргэн тусламж, гал команд, онцгой, цагдаагийн байгууллага шаардлагатай тохиолдолд нэвтрэх эрхтэй юм. харин хот орчимд оршин суудаг иргэдийн хөдөлгөөнд хязгаарлалт тогтоох болсон байна. Өдөрт цөөн тоогоор Улаанбаатар хот руу ордог, гардаг байх зохицуулалтыг хийхээр нийслэлийн онцгой комисс төлөвлөжээ.