Виндзорын ордон руу зэвсэглэсэн этгээд халдахыг завджээ

Үйл явдал

Их Британийн хатан хаан 2-р Элизабетийн өргөө рүү үл мэдэгдэх этгээд халдахыг завджээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Виндзорын ордон рүү зэвсэглэсэн эрэгтэй нэвтрэхийг завдсан байна. 

Виндзорын ордны харуул хамгаалалтын албаныхан хатан хаан 2-р Элизабетийн өргөө рүү халдварыг завдсан этгээдийг саатуулжээ. Хэрэг явдал болох үед хатан хаан ордондоо хунтайж Чарльз болон түүний эхнэр Камилла нарын хамтаар зул сарын баяраа тэмдэглэж байжээ. Цагдаагийн албанаас мэдээлснээр Виндзорын ордон руу халдахыг завдсан этгээд нь Английн Саутгемптоноос гаралтай 19 настай залуу байжээ. Түүнийг ордны хашааг даван нэвтэрсний дараа барьж саатуулсан байна. Одоогоор ямар зорилгоор биедээ зэвсэгтэйгээр хатан хааны ордон руу нэвтэрснийг тогтоогоогүй байна.