Нийгэм

Эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, эмч сувилагчдын дархлааг дэмжих үүднээс амин дэм, бусад шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг иргэд, аж ахуй нэгж байгууллагууд хандивласаар байна.

Монголын эмэгтэйчүүдийн холбоо нь нийт 45 мянга гаруй амны хаалт оёж, ЭМЯ-нд 10 мянган маск хүлээлгэн өгсөн юм. Энэхүү амны хаалт нь угааж хэрэглэх боломжтой. Монголын эмэгтэйчүүдийн холбооноос гадна Туушин ХХК 30 сая төгрөг, Сан Их сургуулийн багш нар хоёр сая төгрөг, Иргэн Сумъяа 100 мянган төгрөг, 23-р сургуулийн сурагч өөрөө цуглуулсан 50 мянган төгрөгөө мөн өнөөдөр эрүүл мэндийн яаманд хандивлалаа.

МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ХОЛБОО 10 МЯНГАН ШИРХЭГ АМНЫ ХААЛТ ХАНДИВЛАЛАА

Эрүүл мэндийн байгууллагын эмч ажилтнуудын дархлааг дэмжих, эрсдлээс хамгаалах үүднээс аж ахуй нэгж байгууллагууд болон иргэд хамгаалалтын хэрэгсэл, амин дэм хандивласаар байна. Өнөөдөр Амин Чанар уураг ХХК 1,500,000 төгрөгийн үнэ бүхий бүтээгдэхүүн, БГД-ийн ахмадын хороо 2400 ширхэг нэг удаагийн бээлий, Денк Фарм Монгол дахь төлөөлөгчийн газар Д витамин 1050 ширхэг, Иммунактив 2000 ширхэг, ТБД андууд ХХК 6,500,000 төгрөгийн бактерийн эсрэг, цэвэрлэгээ, ариутгалтын бүтээгдэхүүнийг мөн хандивлалаа.

Иргэд, аж, ахуй нэгж байгууллагууд эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж хандивлахаас гадна коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс ЭМЯ-наас өгч байгаа зөвлөгөө, мэдээллийг дагахыг уриаллаа.  

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ