ДОРНЫ ЗУРХАЙ: /2022.01.23/ Наран ургах, шингэх 08:31-17:37

Зурхай

2022.01.23, НЯМ ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 21. ТӨМӨР ЦАГААГЧИН ҮХЭР ЖИЛИЙН ӨВЛИЙН СҮҮЛ ЦАГААГЧИН ҮХЭР САРЫН УЛААН ХУЛГАНА ӨДӨР

Аргын тооллын: 2022.01.23, Ням гараг

Наран ургах шингэх: 08.31-17.37

Мэнгэ: Долоон улаан             

Ямар үйлд ээлтэй, сайн: Бурханд залбирах

Ямар үйлд харш, муу: Цэрэг хөдөлгөх, хиншүү хярвас тавих

Суудал: Ус

Ямар үйлд ивээлтэй, сайн болох: Бурхан, лус тахих, мөндөр буулгах, төмөр урлах.

Ямар үйлд харш, муу болох: Их гол мөрөн гатлах, загас барих, тангараг тавих, дайсны газар одох.

Одны тохиол

Хүчин төгсөх: Бурхан тахих, хутаг буй болгох, өлзий буяны үйл үйлдэх, номын үйлийг эхлэл гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл, хэрэг зарга хийхэд сайн.

Шүтээн барилдлага   

Хурьцахуй өдөр - Бурхны үйл, хувцас хийхэд сайн. Энд төрсөн хүн шагшаавадад төгс, урсгал номхон, эд буян хотол төгс, уран дайсан бүхнийг номхотггогч болох. Өвдвөл 8, 21 хоногоос эдгэрэх. Алдсаныг өрнө зүгээс үгээгүй хар нохойт нэгэн хулгайлж дам хүнд өгсөн, тэмцэлдээд өөрөө гаргана. Зүүн нүд татвал хувцас олох. Баруун чих цангинавал үзэсгэлэн болох, зүүн нь бол үхэл болсныг сонсох. Нохой уливал сонсголонтой үг сонсох. Тагнай загатнавал гэр арвидах. Бие татвал 1-2 хүн ирэх. Хөл татвал гомдол аюул болох.