Канадад Квебек мужид цар тахлын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч байна

Ковид-19 /дэлхий/

Канадын Квебек муж цар тахлын дэгдэлт нэмэгдэж байгаагаас шинэ хязгаарлалтын арга хэмжээ авч байна. 

Квебек мужид мягмар гарагаас эхлэн цар тахлын шинэ дүрэм журам үйлчилж байна. Энэ улсын иргэд вакцинд хамрагдаагүй, хийлгүүлээгүй бол одооноос эхлэн улсын тусгай дэлгүүрүүдээр үйлчлүүлж, архи марихуан зэргийг худалдан авах боломжгүй болжээ. 

Канадын Квебек мужийн эрх баригчид түүнчлэн коронавирусний эсрэг вакцинд хамрагдаагүй иргэдээс нэмэлт татвар авахаар төлөвлөн, Үндэсний ассамблейгаар энэ дагуух тогтоолын төсөл боловсруулан хэлэлцэхээр тогтжээ. Түүнчлэн ойрын хугацаанд өргөн хэрэглээний барааны дэлгүүр, супермаркетаар вакцинд хамрагдаагүй иргэдийг үйлчлүүлэхийг хориглох журам нэвтэрч байна. Засгийн газар ийм маягаар улсынхаа эрүүл мэндийн системд ирж байгаа дарамтыг буруулахаар төлөвлөж байгаа юм. Учир нь ковид тусч эмнэлэгт ирж байгаа иргэдийн талаас илүү хувь нь вакцинд хамрагдаагүй иргэд байгаа учраас ийнхүү журмаа чангатгахаас аргагүйд хүрчээ.