Францад Европын хамгийн эртний homo sapiens хүний мөр илрүүлжээ

Үйл явдал

Орчин үеийн хүн Европ тивд одоогоос 54 мянган жилийн өмнө бий болжээ. Ийм дүгнэлтэд Францын Тулузын их сургуулийн судлаачдын баг хүрсэн байна.

Францад Европ тивийн хамгийн анхны хүн буюу Homo Sapiensхүнийул мөрийг илрүүлжээ. 

Тулузын их сургуулийн Людовик Слимакийн удирдлаган дорх судлаачдын баг Францын өмнөд хэсгийн Мандрен гэх газраас эртний хүний шүдний хэсгийг олжээ. Бага насны хүүхдийн шүдийг судлан, шүдний эзэн Европ тивд Homo Sapiens төрлийн хүн бий болж, тархан суурьшихаас 15 мянган жилийн тэртээ амьдарч байсан болохыг нь тогтоосон байна. Эрдэмтэн судлаачид орчин үеийн хүний өвөг дээдэс болох Неандертальчууд 40-45 мянган жилийн өмнө амьдарч байгаад устсан гэж тооцож байжээ. Тэгвэл сүүлийн олдворын насжилтыг 54 мянган жилийн настай болохыг тогтоосон нь энэ ойлголтыг үгүйсгэж байгаа юм.