Германы нутгаар “Иления” шуурга шуурч байна

Үйл явдал

Германы нутгаар “Иления” нэр авсан хүчтэй салхи шуурга дэгджээ. 

Хүчтэй салхи шуурга Германы хойд нутгаар нүүрлэсэн байна. 

Германы цаг уурчдын мэдээлж байгаагаар салхины хүч голомтдоо цагт 152 км-ийн хурдтай шуурч байна. Гамшигт үзэгдлийн улмаас нийслэл Берлин хотод онцгой байдал зарлаж, иргэдээ анхаарал болгоомжтой байхыг сануулжээ. Германы эрх баригчид салхи шуурганы үеэр иргэдээ онцын шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байна. Түүнчлэн аюулгүйн үүднээс зарим муж тойрогт төмөр замын болон агаарын тээврийн хөдөлгөөнийг түр зогсоожээ. Мөн иргэдээ барилга байшингийн дээврийн хавтан, мод бутны мөчир цохиулахаас болгоомжлохыг сануулсан байна.