Нийгэм

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу Бүгд Найрамдах Энэтхэг улсаас иргэдээ татан авах Дели-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц “Чингис хаан” олон улсын нисэх буудалд 07:45 минутанд газардлаа. Тус онгоцоор 158 иргэн эх орондоо ирлээ.

Онгоц замдаа Ханой хотод сумлаж, Вьетнам улсаас нутаг буцах хүсэлтэй байсан 11 иргэнийг мөн эх оронд нь авчирлаа.