Маргаашаас эхлэн нийтийн тээвэрт Ч:48А шинэ чиглэлийн автобус үйлчилж эхэлнэ

Нийгэм

Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн хэрэгцээ шаардлагыг үндэслэн Ч:48А чиглэлийг шинээр нэмлээ.

Тус чиглэл нь 2022 онд ашиглалтад орсон шинэ авто замын трассын дагуу буюу “Зүүн салаа-Шинэ зам /хойгуур/-Чингэлтэй дүүрэг -МУБИС” гэсэн чиглэлээр иргэдэд  үйлчилгээ үзүүлэх юм. 

Иргэд, олон нийт гуравдугаар сарын 3-ны өдрөөс буюу маргаашаас эхлэн нийтийн тээврийн Ч:48А чиглэлийн автобусаар үйлчлүүлэх боломжтой.