Нийгэм

Жанжин Сүхбаатарын талбайгаас Хүннү олон улсын мото холбооноос "Баярлалаа" нэртэй талархлын мото цувааг зохион байгууллаа. Энэхүү цуваа нь ковид-19 халдварын хүнд нөхцөлд ажиллаж байгаа төрийн албаныхандаа талархал илэрхийлэн сэтгэл зүйг нь дэмжих зорилготой юм.

Коронавируст халдвар тархаж 5 сая гаран хүн энэ өвчнөөр өвдөөд байгаа үед Хүннү мото спорт клубын хамт олон Монгол Улсын засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яам, Хотын захиргаа, Цэрэг цагдаа гээд үүрэг хүлээн хүнд нөхцөлд маш сайн ажиллаж байгаа алба хаагчиддаа талархал илэрхийлэн "Баярлалаа" мото цувааг зохион байгууллаа.

"Баярлалаа" гэх туг далбааг намируулсан энэхүү талархлын цуваанд оролцож буй мотциклчид масктай бээлийтэй хоорондоо 2 метрийн зайтай оролцохоор зохион байгуулж байгаа гэдгийг онцоллоо. Мөн тус клубээс 5000 гаран маскийг захын гэр хорооллын айл өрхүүдэд тараасан байна. Энэ мэтчилэн халдварт өвчний үед нийгмийн хариуцлагын хүрээнд ажлуудыг зохион байгуулж байгаагаа тодотголоо.

Мөн “Хүннү” олон улсын мото клубын зүгээс дараагийн удаа цар тахлын үед 2 метрийн зай баримталж явахыг уриалсан аянг зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ.