Нийгэм

ХУД-ийн 18 хороо буюу Туул гол дагуух газрыг "Мянганы санаачлага хөгжлийн төлөө" ТББ-ын санаачлагаар цэвэрллээ. Энэхүү ажлыг МУ-ын гавьяат тамирчин О.Насанбурмаа уриалжээ. Туул гол орчмыг цэвэрлэх ажил ААНБ-ууд оролцохоос гадна иргэд сайн дураараа ирж  оролцсон байна.

Урин цаг ирэхээр нийслэлчүүд хатан Туулынхаа хөвөөнд очиж амрах нь ихэсдэг. Гэвч хог хаягдлаа голын хөвөөнд үлдээгээд явах иргэд цөөнгүй. Тиймээс дулаан ч байгаа энэ үед нян бактери үржих эрсдлээс сэргийлэн иргэд ААН-үүд хамтран Туул холоос Зайсангийн гүүр хүртэлх хэсгийн хогийг цэвэрллээ. Энэхүү ажлыг МУ-ын гавьяат тамирчин О.Насанбурмаа уриалжээ.

Энэхүү цэвэрлэгээний ажилд СХД дэх Монголын авто сургалтын байгууллагуудын нэгдсэн холбооны салбар зөвлөл, ХУД-ийн тохижилт үйлчилгээний төв, Буянт сэргэлэн хайрхан компани зэрэг байгууллагууд болон сайн дурын иргэд оролцсон байна. Цэвэрлэгээ хийх явцад тамхины иш, ариун цэврийн цаас, гялгар уут, архи ундааны сав зэрэг хог хаягдлууд их байжээ. 

Мөн хог цэвэрлэхээр өөрийн санаачлагаар ирж буй иргэдийн дийлэнх нь залуучууд байгааг хэлж байна. Энэ нь манай залуучууд эх оронч сэтгэлгээтэй, байгаль орчноо хайрладаг их хотын соёлтой иргэн болж буйн илрэл хэмээн "Мянганы санаачлага хөгжлийн төлөө" ТББ-аас онцоллоо. Мөн байгальд амарч зугаалж байгаа иргэдэд хогоо хаяхгүй байхыг уриаллаа.