Нийгэм

Төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоо төв газрынхаа даргыг эсэргүүцэж байгаагаа өнөөдөр мэдээллээ. Нийт ажилчдын биш нэг хэсэг хүний нийгмийн асуудалд анхаарал хандуулдагаас эхлээд хамтын гэрээгээр хийх ёстой ажлыг ганцаараа авдаг зэрэг асуудлыг ярилаа. Харин төмөр замын удирдлагууд үүнийг эрс няцааж байна. Ашиг сонирхлоо хамгаалж байгууллагын нэр хүндэд халдаж байгаад харамсаж байгаагаа илэрхийллээ.