Нийгэм

Шинэ коронавирустай холбогдуулан виз мэдүүлэгчдэд өгөх яаралтай мэдээлэл:

Ерөнхийлөгчийн 9984, 9992, 9993, 9996 зарлигууд болон 2020.05.24-ний өдрийн захирамжийн дагуу Америкийн Нэгдсэн Улсад нэвтрэхээс 14 хоногийн өмнө доорх улс орнуудад зорчсон иргэдийг нэвтрүүлэхийг хориглолоо.

Үүнд:
- Бразил;
- Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, үүнд Европоос тусдаа улс орнууд орохгүй;
- Ирландын Бүгд Найрамдах Улс;
- Шенгены бүс нутагт багтах 26 улс орон (Австри, Бельги, Бүгд Найрамдах Чех улс, Дани, Эстон, Финлянд, Франц, Герман, Грек, Унгар, Исланд, Итали, Латви, Лихтенштейн, Литв, Люксенбург, Мальт, Нидерланд, Норвеги, Польш, Португали, Словак, Словени, Испани, Швед, Швейцар)
- Исламын Бүгд Найрамдах Иран Улс;
- Бүгд Найрамдах Хятад Ард Улс, үүнд Гонконг, Макаогийн засаг захиргааны бүс нутаг орохгүй.

Уг зарлигуудад онцгой хэдэн тохиолдлуудыг заасан бөгөөд үүний дотор АНУ-ын хууль ёсны оршин суугч, АНУ-ын иргэн болон хууль ёсоор оршин суух иргэдийн гэр бүлийн зарим гишүүд зэрэг нь дээрх заалтад хамаарахгүй болно. Хэрэв та Америкийн Нэгдсэн Улсад ирэхээс өмнө дээр нэр дурдсан улс орнуудаар аялсан, оршин суусан эсвэл дамжин өнгөрөх буюу аялахаар төлөвлөж байгаа бол бид тухайн улсыг орхиж гарснаас визний ярилцлагын хугацаагаа 14 хоногоор хойшлуулахыг зөвлөж байна.

Түүнчлэн, хэрэв танд ханиалгах, халуурах шинж тэмдэг илэрсэн эсвэл та шинэ төрлийн коронавирус туссан байж магадгүй гэж үзэж байгаа бол ярилцлагын цагаа доод тал нь 14 хоногоор хойшлуулахыг зөвлөж байна. Ярилцлагын цагийг өөрчлөхөд нэмэлт төлбөр авахгүй, мөн визний хураамж нь тухайн хураамжийг төлсөн улсдаа нэг жилийн хугацаанд хүчинтэй байна. Консулын хэлтэст ярилцлагад орох цагаа өөрчлөхтэй холбоотой асууж тодруулах зүйл гарвал та манай This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it. цахим хаягаар эсвэл +976 7555 1100 утсаар холбоо барьж тодорхой заавар зөвлөмжийг авна уу.

Эх сурвалж: Монгол Улс дахь АНУ-ын Элчин сайдын яам