Нийгэм

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөс дуугаа хадаан ирсэн бяцхан иргэдийн мэндчилгээнээс үзэгч танд хүргэе. Өнөөдрийн 13 цагийн байдлаар Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд 12 шинэ иргэн мэндэлжээ. Коронавируст халдвараас урьдчилан сэргийлж төрөх эмнэлэгт гадны хүн нэвтрүүлэхийг хориглосон. Манай сэтгүүлч ариутгал, халдваргүйжүүлэлтийн дүрэм журмын дагуу зөвшөөрөл хүсч, дөнгөж төрсөн ээжийн баярын сэтгэгдлээс хуваалцлаа.

ЭХЭМҮТ-д Эх үрсийн баярын өдөр буюу 6-р сарын 1-ний 00 цагаас хойш 10 гаруй эх амаржсан байна. Шөнийн 00 цагаас өдрийн 12 цаг хүртэл 14 эх амаржсан байна. Хүүхдийн баярын өдөр шинээр мэндэлсэн бяцхан иргэдийн дунд гурван ихэр хүүхэд байгаа гэлээ. 

Шөнийн 00 цагаас хойш мэндэлсэн хүүхдүүдийн дийлэнх нь эх орноо хамгаалах хүдэр чийрэг эрс байгааг онцоллоо.