Нийгэм

БНЭУ-д шавилан суугаа лам хүүхдүүдийг авчрах МИАТ компанийн тусгай үүргийн онгоц тус улсын Гоа хотод газарджээ. Маргааш 07:10 цагт Буянт-Ухаад буух онгоцоор 229 лам хүүхэд, 6 лам багш, 6 иргэн, Лаос Улсаас 10 иргэн ирнэ.

Лам хүүхдүүдийн тусгаарлах байранд байх хугацааны зардлыг Хүүхэд хамгааллын сангаас гаргахаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрлээд байна. Тусгай үүргийн онгоц маргааш өглөө 7 цагт Чингис хаан олон улсын нисэх буудалд газардах юм.