Нийгэм

Бүх иргэдийн бүртгэлээс эхлээд ховор нандин бичиг баримт, видео, түүхэн эд зүйлс энд хадгалагдаж байна. Харин архивын газарт хадгалагдаж байгаа хамгийн үнэт баримт, эртний ном - 450 жилийн тэртээ бичигджээ. 113 хуудастай үйсэн дээрх бичигдсэн энэ ном 113 хуудастай. Яг л шинээр нь мэт хадгалан үлджээ.

Үндэсний төв архивт хадгалагдаж буй нийт баримтын 76 хувийг цаасан суурьтай, 14 хувийг кино, гэрэл зураг, дуу дүрсний баримт, 10 хувийг 1932 оноос хойших, улсын төсвийн хөрөнгөөр барьсан барилгын зураг төсөл эзэлдэг байна. Харин хадгалагдаж буй баримтын хамгийн эртнийх нь одоогоос 450 жилийн тэртээ үйсэн дээр бичигдсэн шашны агуулгатай 113 хуудас ном байдаг байна.  Энэ мэтчилэн Монгол Улсын түүх, өв соёлыг хадгалж буй хосгүй үнэт цор ганц баримт, бүтээлүүд Үндэсний төв архивт байгааг онцоллоо.

Т.САЙНЖАРГАЛ: БАРИМТ СЭРГЭЭН ЗАСВАРЛАХАД ҮНДЭСНИЙ ТӨВ АРХИВЫН СЭЛБЭН ЗАСАГЧ, ТЕХНИКЧИД МОНГОЛДОО ТОЛГОЙ ЦОХИДОГ

Цаасан суурьтай баримтыг сэргээн засварлахад Үндэсний төв архивын Сэргээн засах, сэлбэн шинэтгэх төвийнхөн Монголдоо толгой цохидог гэдгийг тус төвийн захирал Т.Сайнжаргал хэллээ. Баримтыг сэргээн засварлахад маш нарийн хийцтэйгээс гадна, хэрэглэж байгаа цавуу зэрэгт химийн бодис орж болдоггүй учир өөрсдөө цавуугаа найруулан хийдэг байна. 

Сэргээн засах, сэлбэн шинэтгэх төвийн ажилтнууд 2005-2020 оны зургадугаар сар хүртэлх хугацаад 401,185 хуудас баримтыг сэргээн засварласан байна. Гэсэн ч Сэргээн засах төвийн мэргэжилтнүүдээ цаашид тусгай төрлийн баримт буюу кино, дүрс бичлэг, хальс сэргээн засварлах гэх мэт төрлөөр нарийн мэргэшүүлж, тасралтгүй сургахаас гадна, ажлын орчин нөхцлийг  нь сайжруулах хэрэгтэй байгааг Үндэсний төв архивийн захирал Т.Сайнжаргал онцоллоо.