Нийгэм

Энэ жил цар тахал гарсантай холбоотойгоор их дээд сургуулиудад элсэх журам өөрчлөгдсөн байна. Тодруулбал, 6 сарын 26-наас эхлэн цахимаар сургуульдаа бүртгүүлэхээр болжээ.

Ингэхдээ www.ees.edu.mn сайтад бүртгүүлэн өөрийн хүссэн 10 сургуулийн 10 мэргэжлийг сонгох юм. Харин элсэлтийн ерөнхий шалгалт өгч оноо гарсны дараа тухайн сургуульд тэнцсэн эсэх, сургуулиудын хуваарийн тоо хэд байгаа эсэх, өөрийн шалгалтын оноо зэргийг тухайн цахим хуудсаасаа харах боломжтой юм байна.

Хэрэв тухайн элсэгч сонгосон сургууль, ангидаа тэнцвэл хүсэлтээ баталгаажуулан сургуульдаа суралцах боломж нь бүрдэнэ. Харин тэнцээгүй тохиолдолд дараагийн хувиарилалтыг буюу үлдсэн сургуулиудын хуваариас сонголтоо хийх юм байна. Энэ жил босго оноонд өөрчлөлт ороогүйг албаны хүн хэллээ. Тодруулбал,

Улсын сургуулиудын босго оноо 480 байх бол хувийн сургууль 410, орон нутгийн сургуулиудын босго оноо 400 байх юм байна. Үүнээс доош оноо авсан элсэгч их дээд сургуульд орох боломжгүй болж ирэх жил дахин элсэлтийн ерөнхий шалгалт өгөх боломжтой

гэдгийг Монголын их дээд сургуулиудын консорциумын элсэлтийн комиссын нарийн бичгийн дарга Д.Батдорж хэллээ.