Нийгэм

Монгол Улс АНУ-д нэг сая ам.долларын тусламж илгээж байна. Ингэхдээ голомтод ажиллаж буй эмнэлгийн ажилчдад нэг сая ам.долларын өртөг бүхий хамгаалах хувцас, хэрэгслийг тусгай онгоцоор хүргэхээр хөөрлөө. 60 мянга орчим хувцас, хамгаалах хэрэгсэл бүхий 18 тонн ачааг ийнхүү хөөргөж байна. Мөн анх удаа АНУ руу шууд нислэг үйлдэж байгаагаараа онцлог болж буй юм.

Энэ онгоц буцахдаа Америкийн Сиэтл хотод буй 250 Монгол иргэнээ авчрахаар болжээ.