Нийгэм

Хөл хорионы дэглэмтэй байгаа энэ үед импортоор орж ирэх зарим нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнд хязгаарлалт хийгээд байна. Тодруулбал, БНХАУ-аас нийлүүлэгдэж байсан далайн гаралтай бүтээгдэхүүнийг хилээр нэвтрүүлэхгүй байгаа юм. Мөн аж ахуйн нэгж иргэдийн ажлыг хөнгөвчлөх үүднээс зарим импортын бүтээгдэхүүний гэрчилгээ, бичиг баримтыг орон нутгийн байгууллагаас авах боломжтой болгосон байна. МХЕГ-аас стратегийн бүтээгдэхүүний зөвшөөрөл гэрчилгээг олгож байхаар зохицуулжээ.