Өмнөд Солонгосын EXO хамтлагийн дуучин Lay хамтрагч агентлагтайгаа салах ёс хийлээ

Энтертэйнмент

EXO хамтлаг нь БНСУ-ын Форбес сэтгүүлээс гаргадаг 2014-2018 онуудын “хамгийн нөлөөтэй алдартан” топ 5-д орж байсан мөн олон медиа хэрэгслүүдээр “кпопын хаад” гэж нэрлэгддэг алдартай хамтлаг юм.  

Өнөөдөр EXO хамтлаг дебютээ хийсний 10 жилийн ойн баярын өдөр тохиож байгаа. Хамтлагийн Хятад гишүүн Lay фенүүддээ хандаж талархлын захидал  бичихдээ, “10 жилийн өсөлт дэвшил.. Хамтлагийн гишүүд болон SM entertainment-ийн ажилтнууд хамгийн гол нь фэнүүддээ баярлалаа” гэсэн байна.

Харамсалтай нь тэрээр өөрийн харьяалагддаг компаниаасаа гарч байгаа тухайгаа бас зарлажээ.

“Ингээд би SM Entertainment-ийн уран бүтээлч байхаа больж байна. Энэ бол бас миний 30 насны эхлэл байх болно. Гэхдээ EXO хамтлагт миний бие шаардлагатай бол би хэзээд бэлэн байх болно. ”

гэж сэтгэлийн үгээ илэрхийлсэн байна.