В.ПУТИН: ОХУ-ын эсрэг дайсагнагч орнууд Москвагийн эсрэг алхам хийхдээ хоёронтаа бодож тунгаах хэрэгтэй

Улс төр

Оросын цэргийнхний сүүлд туршсан “Сармат” баллистик пуужингийн туршилт амжилттай болсны дараагаар Путин мэдэгдэл хийж: -"Энэ бол хамгийн орчин үеийн хүчирхэг зэвсэг. "

"“Сармат” пуужинг нэгтгэснээр Оросын цэрэг армийн сүр хүч бэхжиж, энэ хирээр бид манай орны эсрэг дайсагнасан бодлого баримталж, биднийг нухчин дарна гэж бодож байгаа аль ч улс орны эсрэг сөрөн зогсоход бэлэн. Тиймээс бидний эсрэг дайсагнахаасаа өмнө хоёронтаа бодож тунгаахыг зөвлөж байна" гэж хатуухан хэлсэн байна. 

Путин “Сармат” пуужингийн туршилтыг видео-холбоогоор шууд хянажээ. Оросын Батлан хамгаалахын яам энэ бол улсын зэвсэглэлийн хөтөлбөрийн хүрээнд туршигдаж байгааа анхны пуужин гэдгийг онцолжээ. Зарим мэдээллээр Москва “Сармат” пуужингийн туршилт явуулах тухайгаа Вашингтоны талд урьдчилан анхааруулсан гэнэ. Тиймээс ч тэр үү Пентагон Оросын зэвсгийн туршилтыг “илэрхий аюул заналхийлэл” гэж хүлээж аваагүй байна. Пентагоны албаны хүн туршилтын талаар ярихдаа Оросын талын дээрх үйлдэл бидний хувьд санаандгүй үйлдэл байгаагүй, энэ бол зөвхөн айлган сүрдүүлэх гэсэн алхам гэж харж байгаагаа ч хэлсэн байна. 

Нөгөө талаар Оросын талын явуулсан шинэ зэвсгийн туршилт Украины дайн тулааны үеэр Москва цөмийн зэвсэг ашиглахвий гэсэн болгоомжлолтой давхцаж, олон улсын анхаарлыг татсан.