Нийгэм

Увс аймагт энэ сарын 13-ны өдрөөс эхлэн усараг бороо үргэлжлэн орж, улмаар үер усны гамшиг нүүрлэжээ. Одоогоор Увс аймгийн Төв Улаангом хотоос хойш хилийн боомт чиглэлийн зам эвдэрч гурван ч гүүр үерийн усанд авсан байна.

Зам эвдэрч, гүүр нурсны улмаас мянга гаруй хүн усанд боогдоод байгаа тухай Увс аймгийн засаг дарга ярьж байна.

Завхан-Увс чиглэлийн зам буюу Улаангом хот руу орох замд Гашууны голын гүүр мөн үерийн усанд угаагдан нурсан байсныг янзалж, түр замаар зорчуулж байгаа гэлээ. Үер усны улмаас хүний амь нас эрсдээгүй, хэд хэдэн айлын гэр урссан байна. Онцгой байдлын алба хаагчид үер усанд өртсөн 100 гаруй хүний амь насыг аварсан. Одоогоор дээрхи эвдэрсэн замуудыг түр хугацаанд нээхээр Увс аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан баг газар дээр нь ажиллаж байна.