Нийгэм

2020-2021 оны хичээлийн жилийн цэцэрлэгийн бүртгэл 4 дэх жилдээ цахим хэлбэрээр явагдах гэж байна. Энэ жил бүртгэлийг 8-р сарын 3-25-ны хооронд зохион байгуулахаар төлөвлөжээ. 3500 орчим хоёр настан цэцэрлэгт элсэхийг албаныхан хэллээ.

Ковид-19 цар тахлаас шалтгаалан цэцэрлэг сургуулийн үйл ажиллагаа 9-р сард эхлэх, үгүй нь одоогоор тодорхойгүй байна. Гэсэн хэдий ч шинээр элсэгчдээ бүртгэх ажлыг эхлүүлэхээр албаныхан бэлтгэл ажилдаа оржээ. Энэ жил бүртгэл 8-р сарын 3-нд эхлэх юм. Өмнөх жилүүдийн адилаар цахим хэлбэрээр бүртгэл явагдах юм. Энэ удаагийн бүртгэлд ямар нэг өөрчлөлт ороогүй гэлээ.

Бүртгэлтэй холбоотой мэдээллийг иргэд, эцэг эхчүүд  Tsetsetleg.ulaanbaatar.mn сайтаар мэдээлэл авах юм.

Өнөөдрийн байдлаар нийслэлд төрийн өмчийн 251 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. Шинээ 60 цэцэрлэгийн барилга ашиглалтад орох юм. Ингэснээр цэцэрлэгийн хүчин чадал 11 мянга орчим хүүхдээр нэмэгдэнэ гэлээ.

НИЙСЛЭЛИЙН ХЭМЖЭЭНД 60 ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРНО

Цэцэрлэгийн бүртгэл 8-р сарын 26-ны өдөр дуусах юм.